Бидний тухай
“Баясах Фүүдс” ХХК нь “Баясах Групп”-ын хөрөнгө оруулалтаар 2008 онд байгуулагдсан. Тус компани нь 2009 онд “Bagro” /Б’АГРО- Баясах Агро үгний товчлол/ хүнсний үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бөгөөд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулан импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.
“Bagro” хүнсний үйлдвэр нь жилдээ 23,0 мян.тн жимс хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь манай улсын жилдээ хураан авч байгаа нийт хүнсний ногооны 25-30 хувь болох юм. Бид жимс, хүнсний ногоог ийнхүү эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах боломжтой болсноор орон нутгийн болон нийт ногоочдод манай үйлдвэртэй хамтран ажиллах таатай боломжийг нээж өгч байна.
Үйлдвэрийн төслийн судалгаа шинжилгээний ажлыг 2006 оноос хийж эхэлсэн бөгөөд Польшийн Ковар фирмийн инженерүүд, Итали улсын Tecnoceam компаний инженерүүдтэй хамтран нэг жил гаруй хугацаанд боловсруулж төслийн үйл ажиллагааг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр мастер төлөвлөгөө боловсруулсан. Төслийн 1-р үе шат амжилттай хэрэгжин үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, технологын байгууламжуудын угсралтын үйл ажиллагааг Итали улсын мэргэжилтнүүд болон үндэсний компаниудаар гүйцэтгүүлэн 2009 оны 08-р сард үйлдвэрийн анхны туршилтын шугам явагдсан. Төслийн 2, 3-р шатанд өөрийн компаний эзэмшлийн 80 га усалгаатай жимс, ногооны аж ахуйд жимсний модны тариалалт болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 2012 онд үйлдвэрийн “Б” корпус буюу Чацаргана жимс боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулан төрөл бүрийн ундаа, жүүс, тос зэрэг экспортын чиглэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна.